Ядамдорж

Арслан

Монголын хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан сэтгүүлч. Монголын Залуучуудын хэвлэлийн нэгдсэн редакид “Залуу зохион бүтээгч” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн дарга, хувийн хэвшилд “Сурлага” сонины эрхлэгч, “Соросын сангийн “Сургууль 2001” сонины эрхлэгчээр тус тус ажилласан. “Мянган өвчнийг анагаах арга” 3 боть номын зохиогч. Монгол-Англи зөв дуудлагат ярианы ном”-ын монгол эхийн зохиогч. “Маш нууц”, Мөсөн уулын сүүдэрт”, “Гоонь эрийн өчил”, “Бүслэлтийн ном” зэрэг 10-аад роман, тууж, өгүүллэгийн ном орчуулсан бөгөөд “Сорос өөрийн тухай”, “Хүнсээр эмчлэхийн гайхамшиг”, “Англи хэлний нийтлэг алдаа” зэрэг олон номын хэвлэн нийтлэгч юм.

Та нэвтэрч орно уу!