Рампо

Эдогава

Таро Хираи мянга есөн зуун хориод онд уран бүтээлийн гараагаа эхлэхдээ өөртөө Эдогава Рампо хэмээх утга зохиолын нэр авсан нь Америкийн суут зохиолч Эдгар Аллан По-гийн нэрийг ханзаар бичсэн дуудлагын япон хувилбар байлаа. Тэрбээр триллерийг японжуулж бичиж чадсан учир өөрийн орны төдийгүй дэлхийн олон уншигчдын сэтгэлийг татаж чадсан билээ. Тэр өөрийн адал явдалт хачин өгүүллэгүүд, хүний санаанд огтоос оромгүй ер бусын уран сэтгэмжүүдээрээ урлагт Эдгар По-гоос дутахгүй шинийг авчирсан болохыг, цаашид ч урлагт нөлөө үзүүлсээр байхыг өдгөө гэхэд түүний бүтээлүүдээс сэдэвлэн дэлхий даяар хорь орчим кино бүтээгээд байгаа явдал гэрчлэх биз.

Та нэвтэрч орно уу!