Бүтээлүүд

Монгол хаад: Түүхийн шастир /1-9 боть/

Монгол хаад: Түүхийн шастир /1-9 боть/

2025/08/25

/1-9 боть/ Тэргүүн хэсэгт Чингисийн гутгаар хүү, Монгол Улсын хоёрдугаар Далай Их хаан Өгэдэйн намтар цадиг толилуулагдах бөгөөд тодруулбал, Өгэдэйн бага нас, гэр бүл, хаан ширээ залгамжилсан тухай, төрийн дотоод гадаад бодлого зэрэг сэдэв агуулгаас эхлээд насан эцэслэсэн хүртэлх түүх буй. Дэд хэсэгт Өгэдэй хааны хүү, Монголын эзэнт гүрний Их хаан Гүюгийн намтар түүхийг өгүүлнэ. Гутгаар хэсэгт Чингисийн отгон хүү Толуйн ахмад хөвүүн, 1251 оны 7-р сард хаан өргөмжлөгдсөн Мөнхийн намтар цадиг орсон. Алба татварын журмыг цэгцлэн, өртөөний албыг журамлан, шашин шүтлэгийг дэмжих бодлого баримталж байсан Мөнх хаан өмнөх хаадынхаа бодлогыг үргэлжлүүлэн Монгол Улсаа бэхжүүлж, шинэ газар орныг эзлэн, нутаг дэвсгэрээ тэлэх бодлого барьж байсан тухай өгүүлнэ. Дөтгөөр хэсэгт Толуйн хөвүүн, Мөнх хааны их хатан хийгээд хан хөвүүдийн дэмжлэгээр Их хааны сууринд суусан Аригбөхийн намтар түүх дэлгэрэнгүй гарна.

99,000₮
32 цаг 50 мин
Аянгат цагийн тууж

Аянгат цагийн тууж

2024/03/01

Дуун өгүүлэгч: МУАЖ Г.Равдан Алс баруун Алтай (1944 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум)-д хүй нь цөглөж хөлд орсон малчин гаралтай хүү өнөөдөр дэлхийн энтэй зохиолч болжээ. Цөөхөн монголчууд, тэр дундаа үндэстний цөөнх Тува гаралтай энэ хүнийг Чинагийн Галсан гэдэг. Түүнийг төрөхийн өмнө эжий нь ихэр хүүхэд тээж байжээ. Бусдын буруугаас болж ихэр хүүхэд эндсэн нь юутай харуусалтай... Ихэр хүүхдийн “долоон хоног”-ийг хийхэд хожмын багш нь болох Пүрбү “Бүү харуус, энэ хоёр хүүхэд чинь удахгүй ирнэ, ирэхдээ нэг хүн болоод эргээд ирнэ, харин тэр цагт хүнд бүү хэл, нэр өгөлгүй нуучих” гэжээ. Хүүг хэлсэн ёсоор хүнд харуулалгүй нууж “Хөдсөн маамуу” хэмээн өхөөрдөн дууддаг байж. Хүү долоон нас хүрч сурагч болохдоо эмээгийнхээ хэлснээр Галдан нэртэй болох байв. Багшдаа хэлэхдээ сандарч мэгдэн мартахдаа сургуулийн галч Галсангийн нэрийг хэлснээр хүү Галсан нэртэй болсон түүх ийм... Галсан хүү сургуульдаа нэртэй сурагч байв. Монголын Лермонтов болно гэсэн дэврүүн мөрөөдөлдөө хөтлөгдөн шүлэг бичиж эхэлжээ. Улмаар унасан газар угаасан уснаасаа аяны дөрөө жийж, Улаанбаатар хотод ирж, МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангид суралцаж байгаад Герман улсын Хумболдтын их сургуулийг дүүргэжээ. Анхны зохиол нь “Тува туужууд” нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдсэн нь одоо таны унших гэж буй “Аянгат цагийн тууж” юм. Зохиол бүтээлээ улс орондоо гаргах гэтэл уран зохиолыг хавчиж боомилдог байсан тэр цагт эх нэрээр хэвлэхийг зөвшөөрөөгүй аж. Тэр ч бүү хэл “Эсэргүү зохиол, эх орноосоо урвасан тууж” гэх мэтээр цуурхал газар авчихсан үе байж л дээ. Герман хэл мэддэг хүнээр уг туужийг хянуулахад асуудалтай үгс гээд 213 үг жагсаачихсан байсан гэдэг. Ингээд монголоор бичээд хол явахгүйгээ мэдсэн зохиолч герман хэлийг түшиглэхээр шийдсэнээр өдгөө 40 гаруй ном бичиж, Олон улсын хэмжээний нэр хүндтэй олон шагналын эзэн болсон юм. Эдгээрийн нэг нь герман хэлээр зохиолоо бичиж, Дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчдод олгодог Аделберт фон Шамиссогийн шагнал хүртсэн дэлхийн 10 дахь, Ази тивийн анхны зохиолч болжээ. Зохиол бүтээлээ бичихийн сацуу өөрийн хөрөнгөөр эх орондоо нэг сая мод тарьж, ургуулаад одоо хоёр сая дахь модоо тарихаар ажиллаж буйг харах хэчнээн бахдам... Эх оронд минь ийм л эзэн хэрэгтэй байгаа юм даа. Хойч үе бид үлгэр авууштай. Зохиол бүтээлийг нь хэвлэж, энэ их үйлсэд нь нэмэр болно хэмээн бодохуйяа сэтгэлд өег байна. Иймийн учир Чинагийн Галсан ахынхаа бүтээлүүдийг монгол хэлээр гаргах эрхийг, хичээнгүйлэн хэвлэх үүргийн хамт “Ножо” хэвлэлийн газар хүлээсэн нь нэр төрийн хэрэг билээ. Тасраад байсан “Хэлхээгүй сувд” цувралаа “Аянгат цагийн тууж”-аар үргэлжлүүлэн хэлхэх боломж тохиосон минь юутай их завшаан... Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

18,000₮
2 цаг 58 мин
Зөөлөн ай

Зөөлөн ай

2021/07/04

Эрхэм таны сонорт толилуулж буй энэхүү сонсдог ном нь Монголын яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёогийн "Зөөлөн ай" хэмээн алдаршсан 1980-90-ээд оны шүлгүүдээс дээжилжээ. Монгол яруу найргийн сонсголонт үгсийн намуун аялгуу, нүүдэлчин язгуурын хэм хэмнэл, төрөлх хэлний эрхэмсэг найруулга бүхий түүний шүлгүүд таны сонорыг мялаах болно. Зохиогчийн өөрийн дуу хоолойн 2010 оны бичлэгүүдээс гадна, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, Ардын жүжигчин Гомбын Равдангийн уншсан яруу өгүүлэмжүүд уг цомог бүрдэж байна. "Зөөлөн ай" хэмээх энэ цомогт түүний дэлхийн яруу найргийн наадмын тэргүүн шагнал хүртсэн “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор”, мөн Данзанравжаагийн нэрэмжит Монголын яруу найргийн наадмын тэргүүн байр эзэлсэн "Хүлээж байгаа ээж" болон "Он цагийн хүрд" зэрэг шилдэг бүтээлүүд багтжээ. "Зөөлөн ай" хэмээх сонсдог номын төгсгөлд Түвэдийн шүлэгч, 6-р Далай лам Цаянжамцын "Янагийн дуулал" хэмээх алдарт найргийг Мэнд-Ооёогийн 28 насандаа уншиж бичүүлсэн дуу хоолойгоор сонсоорой. Яруу найргийн үлэмжийн шидэт эрчимээр хүмүүний сэтгэлийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая. Аудио бүтээлийн нийт урт: 1цаг 7минут

17,600₮
1 цаг 7 мин
Богд Зонхавын намтар

Богд Зонхавын намтар

2021/05/18

Сайн лам олон ч богд Зонхавыг шүт Сайн номлол олон ч Мөрийн зэргийг унш Хоёрдугаар ялгуусан бурхан багш хэмээн алдаршсан богд Зонхавын намтар нь үе үеийн эрдэмтэн мэргэд, эгэл сүсэгтэн олны оюун сэтгэлийг соронзон мэт татсан агуу гайхамшигт бүтээл билээ. Богд Зонхавын намтрыг уншсанаар түүний нэгэн насны үйл амьдралаар дамжуулан бурхны шашны утга агуулга, үзэл баримтлал, дэг ёс, түүний амьдарч ирсэн цаг үеийн нийгмийн байдал, нэгэн цаг үеийн эрдэмтэн мэргэд, бурхны шашны нийгэмд болон хүн ардын сэтгэлгээнд үзүүлэх нөлөө тусгал, бурхны шашинтан хүн хэрхэн ямар замаар замнаж явбал зохих зэрэг олон талт мэдлэгийг цэгцтэй системтэйгээр олж авч чадах юм. Хоёрдугаар ялгуусан бурхан багш хэмээн алдаршсан Зонхава Лувсандагвын намтрыг бичсэн Төвөд, Монголын олон эрдэмтдийн зохиол бүтээл дотроос туурвих уран чадвар, агуулсан мэдээ баримтын хувьд Цахар гэвшийн бичсэн намтар гойд ялгардаг билээ. Цахар гэвш Лувсанцүлтим "Хамгийг айлдагч Богд Зонхавын намтрыг мэдэхүйеэ хялбараар өгүүлсэн сайн амгалан бүхэн гарахын орон" нэртэй Богд ламын намтраа 1791 онд монгол хэлээр, 1802 онд төвөд хэлээр бичжээ. Энэ бүтээлийг буддын утга зохиол судлаач доктор Д. Наранцэцэг анх 2004 онд хуучин монгол бичгийн эхээс нь хөрвүүлэн буулгаж нийтийн хүртээл болгож байв. Улмаар тус зохиолыг бичсэн Цахар гэвшийн намтрыг 2010 онд, тус зохиолд голлох эх сурвалж болгож ашигласан Хайдүвжээн гэгээний бичсэн "Сүсгийн орох олом" хэмээх Богд ламын намтрыг 2012 онд орчуулан гаргаж байсан судалгааны ажил дээрээ лавшруулан 2020 оны 12 сарын 10-нд "Богд Зонхавын намтар" номоо 2 дахь удаагаа хэвлүүлэн гаргасан юм. Энэ бүтээл төвөд монгол эхийг үсэгчлэн харьцуулж, орчин цагийн монгол хэл, монгол бичиг, төвөд эхийн дагалдуулал, 2639 үгийн тайлбар, 40-өөд нүүр хүний нэр, газар орон сүм хийдийн нэр, номын нэрийн хэлхээ индекс, удиртгал дэлгэрэнгүй судалгаа хийж 984 хуудастай иж бүрэн зохиол болсон нь эрдэмтэн судлаач, эрхэм ламбугай нар, сүсэгтэн сонирхогчид хэн бүхний гарын авлага болж байна. Аудио бүтээлийн нийт урт: 20цаг 40мин Бүтээлийг уншсан: Ардын жүжигчин Г.Равдан

58,000₮
20 цаг 43 мин
Амарсанаа

Амарсанаа

2021/05/12

Монголын түүхэнд үлэмж нөлөө үзүүлж, тод ул мөрөө үлдээсэн Амарсанаа, Галдан Бошгот, Түшээт Хан, Цэвээнравдан, Занабазар зэрэг түүхэн хүмүүсийн хэн нь зөв, хэн нь буруу шийдвэр тухайн үедээ гаргасан бэ гэдэг нь өдгөө ач холбогдол багатай, магадгүй, муу ур дагавар бүхий маргааны сэдэв байж болох юм. Учир нь, түүхийг өөрчилж болдоггүй ба түүхийн хүрд жам ёсоороо эргэж байхад "хэрэв зэ..", "ингэсэн бол..”, “ тийм байсан бол.." гэдэг нөхцөлт холбоосууд тохирдоггүй билээ. Орчин цагийн өндөрлөгөөс харахад нэг анзаарагддаг зүйл нь гэвэл, аль ч улсын суут, түүхэн хүмүүсийн амьдралын замнал, тэдний алдаа оноо, хүрсэн түүхэн амжилтаас нь илүүтэйгээр тэдгээр хүмүүсийн хойч үедээ үлдээсэн улс орон нь өнөө цагт дэлхий нийтийн хөгжлийн хаана нь байгаа, эргээд тэдгээр улс орон нь хүн төрөлхтөний хувь заяанд ямархуу хувь нэмэр оруулж байгаа нь илүү чухал болжээ. Үүнтэй холбоотойгоор, ямар нэгэн засваргүй, гажуудалгүй, болж өнгөрсөн болон болж байгаа үйл явдлуудыг бодитой, үнэн зөв, зоригтойгоор өгүүлсэн түүхэн бичвэрүүд нь тэр чигтээ бидэнд үнэлж барашгүй амьдралын сурах бичиг юм. Оросын нэрт эрдэмтэн Лев Гумилёвын "...Түүхээ мэддэггүй, түүхээсээ суралцдаггүй ард түмэн мөхдөг юм.." хэмээсэн нь үнэний талтай гэж өөрийн эрхгүй бодогддог. Иймд, "Амарсанаа" түүхэн романыг аудио ном болгож аль болох олон хүмүүст түгээхийг хүссэн бидний гол зорилго нь Төрт улсын эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг сонсогч түмэнд мэдрүүлж, ард түмний эв нэгдэл нь ямар их ач холбогдотой, чухал болохыг ойлгуулах явдал юм. Та, тэртээ хэдэн зуун жилийн өмнө бидний өвөг дээдэс яаж амьдарч, дурлаж хайрлалцаж, газар усаа тахин шүтэж, харийн дайснуудтай нутаг орныхоо төлөө хэрхэн тэмцэлдэж байсныг, “MPlus” апликэйшнээс татан авч таалан сонсохыг хүсье. Цэмбэлийн Амарсанаа Жич: Энэхүү Аудио номны орлогыг Утга Зохиолын Шүүмжийн чиглэлээр дагнан суралцдаг оюутнуудын тэтгэлэгт зориулах болно. Аудио бүтээлийн нийт урт - 15цаг 40мин Дуун Өгүүлэгч - Монгол Улсын Ардын Жүжигчин, УГЖ - Гомбын Равдан Хөгжмийн бүтээл: СТА, Хөгжмийн Зохиолч, Бөмбөрчин, ”UB Drums" Хамтлагийг Үүсгэн Байгуулагч - Баттөмөрийн Ганхөлөг Дуун Найрууллага - МУСТА Д.Сарантуяа

35,000₮
15 цаг 47 мин
Гэгээнтэн

Гэгээнтэн

2020/11/30

Г.Мэнд-Ооёогийн туурвисан “Гэгээнтэн” хэмээх шинэ роман нь XIX зууны Монголын их соён гэгээрүүлэгч, Ноён хутагт Данзанравжаагийн ер бусын ид шидлэг гайхамшигт далд ертөнцөөр аялуулах болно. Данзанравжаа өөрийн төрөлх говь дахь чинадын эрчим оршсон хий бод ертөнцөд хувилгаан эрдмээрээ нэвтэрч, уул ус ургамал чулуу хийгээд амьтны аймаг, эрдэнэт хүмүүний бүтээл оюун санаа нэгэн бүхэл цогц ертөнц болохыг танин барьж улмаар Шамбал хэмээх нууцын орныг төрөлх говь нутагтаа нээж буй суу гайхамшигт билиг эрдмийг нь зохиолч романыхаа гол шугам болгожээ. Шамбалын нууц оршсон Ноён хутагтын эрдмийн өвийг авч үлдэхийн төлөө 1937 оны хэлмэгдүүлэлт, шашин соёлыг хааж боосон хуучин тогтолцооны хүнд бэрх хавчилт дундуур амь биеийг үл хайрлан тэмцэж 1990 оны ардчилсан хувьсгалтай золгуулж чадсан тахилч О.Түдэвийн амьдралын нууцлаг, бишрэм түүхийг романы үйл явдалтай сүлэлдүүлэн өгүүлжээ.

27,500₮
14 цаг 12 мин
Шилийн богд

Шилийн богд

2020/07/21

Уг романы үйл явдал нь XIX зууны хоёр дахь хагаст Монгол орны зүүн өмнөд хязгаар болох Дарьганга нутагт өрнөх бөгөөд Тооройбанди хэмээх шилийн сайн эр, түүний орчин тойрны эгэл хүмүүс, Манжийн ноёрхолтой тэмцэж буй амьдрал, тэмцэл, хайр сэтгэл, зовлон жаргалыг өгүүлнэ. Үйл явдлын чинадад хязгаар нутгийн ард түмэн оршин үлдэх дархлаа, язгуур өв соёлоо хэрхэн нандигнан хамгаалж, түүний төлөө ядрах зовох, тэр ч бүү хэл үхэхээс ч үл айн баатарлаж буйг гол шугам болгон өгүүлж байна. Хэдийгээр роман түүхэн цаг үеийн нийгмийн байдал, хүмүүсийн тухай өгүүлэх боловч зохиолын гол баатар нь Онгон хэмээх элсэн бүрдийн манханы оройд ургасан “Оройн ганц мод”, тэрхүү модонд үүрээ засч анхны үр өндөгөө төрүүлэхээр зэхэж байсан “Агшуу”, “Эгшүү” хэмээх эрэгчин, эмэгчин шонхор шувууд юм. Монголын хээр тал нутагт болж буй нийгмийн байдал, хүмүүсийн амьдралыг тэнгэрт дүүлэх “Агшуу”, “Эгшүү” хэмээх хос шонхор дээрээс нь нэгд нэгэнгүй халиах бөгөөд энэхүү шувуудын амьдрал нь зохиолчийн цаг хугацаа, орон зайг понарамдан үзүүлэх уран сайхны өвөрмөц хэрэглүүр болж байна. Гэхдээ энэ нь зөвхөн уран сайхны хэрэглүүр төдий биш. Бүл шувуудын амьдрал, хувь заяа нь газар дээр амьдрагч хүмүүсийн адил зовлон жаргал, бэрхшээл хатуужил, эрсдэл тулаан бүхнийг туулж байна. Өгүүлэгч: МУАЖ Г.Равдан Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо Хөгжим чимэглэл: 1.Хөгжмийн зохиолч Х. Алтангэрэл "Дарьгангын хээр тал" аялгуу 2. Ардын хуурч Д. Гомбожав морин хуурын татлага "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

22,000₮
9 цаг 54 мин