Мэргэжлийн дуу оруулагч, аудио номын өгүүлэгч.
Бүтээлүүд
"Амьдралд бэлэн үү? Охин үр минь" номын цуврал болох "Амьдралд бэлэн үү? Охин үр минь 2" ном нь өсвөр насны охид болон, залуу бүсгүйчүүд, залуу ээж нар уншихад тохиромжтой. Тус номд бидний мэдрэмж биднийг хэрхэн хөтөлдөг, хэрэв мэдрэмж бүхэн хүн байсан бол бидэнд юуг сануулж, юуг хэлж болох байсан тухай өгүүлнэ. Өгүүлэгч: П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.
Номын маань ерөнхий чиг шугам нь "хүүхдээ ойлгох" тухай. Хүмүүжил гэдэг үг номыг уншиж дуустал маш цөөхөн тааралдах болно. Энэ үгийг дангаар нь хэрэглэвэл эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ захирч өөрчлөх гэж ойлгогдож мэдэхээр үг. Харин "ойлгох" гэдэг үгтэй нийлбэл хүүхдэд тэгш эрх нээгдэж байгаа юм. Бүтээлийг уншсан: П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх "Блью Нөүтс" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.
30 гаруй жилийн туршлагатай, үтрээ болон умайн өвчин судлалаар нарийн мэргэшсэн эх барих эмэгтэйчүүдийн эмч Жен Гюнтер-н бичсэн бэлгийн боловсролын талаар хамгийн үнэн зөв, цэгцтэй мэдээллийг нэг дор багтаасан хамгийн өргөн агуулга бүхий "The Vagina Bible" номыг уншигч танд санал болгож байна. Бүтээлийг уншсан: П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх "Блью Нөүтс" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.
Лоувен Эшли санхүүгийн хувьд хүндхэн байдалд орсон зохиолч бөгөөд амьдралд нэг л тохиох ажлын саналыг Жереми Кроуфорд хэмээх эрхмээс хүлээн авдаг. Жереми нь Верити Кроуфорд хэмээх нэр хүндтэй зохиолчийн нөхөр бөгөөд харамсалтай нь эхнэр нь осолд орсноос болж алдартай цувралаа дуусгах боломжгүй болсон байв. Цувралыг дуусгахад санаа өгч болох тэмдэглэлийг олохоор Лоувен Кроуфордын гэрт очно. Веритигийн замбараагүй ажлын өрөөнөөс өрөөл бусдын нүдэнд өртөх ёсгүй дуртгалынх нь нооргийг санаандгүй олдог. Тэрхүү дуртгалд гэр бүлийнх нь амьдрал орвонгоороо эргэсэн шөнөөс авхуулаад Веритигийн нуруу хүйт даам олон өчлийг агуулсан байв. Онц сонирхолтой, гэнэтийн явдлаар дүүрэн салахын аргагүй зохиол. Бүтээлийг уншсан: С.Цэндсүрэн, П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.
“Минималист” номын зохиолч Б.Хулан өөрийн амьдралд минимализмыг хэрэгжүүлж, хүмүүст минимализмыг таниулсан тухай өөрийн бодит туршлагаа түүх болгон уншигч та бүхэнд хүргэж байна. Завгүй амьдралд тань утга учиртай эмх цэгц, эрх чөлөөг бэлэглэх болтугай. Бүтээлийг уншсан: П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он. Бүтээлийг уншсан: Б.Дархансүх Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.
Ухаалаг бөгөөд үзэсгэлэнтэй залуу бүсгүй Эстер Грийнвүүд нь авьяас билиг, амжилт бүтээлээр дүүрэн нэгэн. Нью-Йорк хотын нэгэн алдартай сэтгүүлд дадлага хийх 12 хүний нэгээр сонгогдсоноор зохиолч болох мөрөөдлөө биелэх нь хэмээн баярладаг. Гэвч дадлагын хөтөлбөрт багтсан үдэшлэг, загварын үзүүлбэр, хүлээн авалтын шахуу хуваариудын зэрэгцээ уул овоо шиг их гар бичмэлийн дунд Эстер хяналтаа алдаж төөрөлдөж эхэлнэ. Энэ амьдралаас явахыг хүсэх хүртлээ сэтгэл зүйн хямралд орсон залуу бүсгүйн бодол, сэтгэлд чухам ямар шуурга шуурч байсныг нэн үнэмшилтэй агаад уран яруу дүрсэлжээ. Пулитцерын шагналт зохиолч, яруу найрагч Силвиа Платын 1963 онд, өөрийн амьдралаас сэдэвлэн бичсэн "Хонхон шил" зохиол нь түүний цорын ганц үргэлжилсэн үгийн зохиол бөгөөд орчин үеийн сонгодог зохиолын тоонд зүй ёсоор багтдаг. Өгүүлэгч: П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.
Нобелийн хамгийн залуу шагналтан Малала Юсуфзай нь хүүхэд байхдаа шидэт харандаатай болохыг хүсдэг байжээ. Өсөж томрохын хэрээр түүний ертөнц өөрчлөгдөж шидэт харандаа хүсэхийн оронд жинхэнэ харандаа авч өөрт тулгарч буй асуудлаа бичих болжээ. Дэлхий даяар түүний түүхийг сонсож охины хүсэл ч биелжээ. Дэлхий ертөнцийг эр зоригоороо, үйлдлээрээ шуугиулсан бяцхан охины бодит түүхийг бага насныханд зориулан хүүхдийн ертөнцөөр, хүүхдийн хэллэгээр хуваалцсан нь хүүхдийн итгэлийн галыг улам бадрааж, том мөрөөдөлтэй байхад нь тусалдаг билээ. Өгүүлэгч: П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.
Ээж байна гэдэг үнэхээр гайхалтай, сайхан зүйл гэдгийг тайлбарлах, эсвэл хэрхэн мундаг ээж болох тухай өгүүлэх хэдэн арван ном, зохиол байдаг ч яг энэ ном шиг бодит үнэнийг шулуухан бичсэн нь туйлын ховор билээ. (За даа, ер нь байхгүй дээ) Номын зохиогч Кэт, Нат хоёр нийт 7 хүүхэдтэй ба “Ээжүүдийн нүцгэн үнэн” нэртэй богино видео бичлэгүүдийг сошиал сүлжээнд оруулж анх олонд танигджээ. Тэдний өвөрмөц хошин мэдрэмж, юу ч нуулгүй, нэмж хачирлалгүй өгүүлэх бодит түүхүүд нь та л ганцаараа нусаа хацартаа наан, ядарч зүдрээгүйг ойлгуулж, тайвшруулж чадна. Ээжүүдийн тухай Instagram-аас хэзээ ч олж харахгүй бодит үнэн, эмнэлэг рүү авч явсан ч хэрэглээгүй зүйлсээс эхлээд хүүхэд гараас гарах хүртэл өөр хэн ч хэлж өгөхгүй бүхнийг “Ээжүүдийн нүцгэн үнэн” ном хуваалцана. Төгс төгөлдөр ээжийн тухай үлгэр домог хийгээд төгс ээж болох гэсэн дарамтын эсрэг зоримог зогсож, та аль хэдийн хангалттай сайн ээж гэдгийг нотолно. Яг л найзтайгаа ярилцаж буй мэт хамтдаа инээж, хамтдаа тайвширч, хамтдаа бодит үнэнийг хүлээн зөвшөөрөх төдийгүй ээжийн завгүй өдрүүдийн хэдийд ч барин тавин уншихад нэн тохиромжтой ном юм. Өгүүлэгч: П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.
Аура, Чакра, Карма, Мантра гээд л бидний орчин үеийн амьдралд олон шинэ үг хэллэг ойлголттойгоор орж ирсээр... Бид тэр бүхнийг ойлгохыг хичээж байна, оролдож байна, амьдралынхаа хөтөч болгож байна. Юу зөв, юу бурууг ойлгохыг бид маш их хүсч байна. Энэхүү номыг олон судалгаан дээр тулгуурлан бичлээ. Уншигч маань авах гээхийн ухаанаар хандана биз ээ! "Бүх зүйл бодлоос бий болдог" ~Будда~ Өгүүлэгч: П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.
Хэрэв хүмүүс, тэр байтугай эргэлздэг хүмүүс ч гэсэн Фэн Шуйг оролдож, туршиж үзэхэд бэлэн байгаа бол Фэн Шуй бараг бүх зүйлийг хийх чадвартай гэж үздэг нь чухал билээ. Фэн Шуй гайхалтай өөрчлөлтүүдийг авчирч чаддагийг дэлхий нийтээр аль хэдийнээ хүлээн зөвшөөрч, орчин үед улам судлагдаж хөгжсөөр байгаа. Өгүүлэгч: П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2022 он.
Үр хүүхдээ сайн хүн болгож өсгөх нь аав, ээжүүдийн туйлын хүсэл боловч эмх замбараагүй, хөл толгойгүй их мэдээлэл дунд хүүхэд хүмүүжлийн аргуудын аль нь зөв, аль нь монгол хүүхдүүдэд тохиромжтойг ялгаж салгахад бэрх болоод байна. Уг номын зохиогч өөрийн арваад жил хүүхэдтэй ажилласан туршлага дээрээ үндэслэн хүүхэд хүмүүжүүлэх МАНЖИН арга номыг бичсэн. Өнөөгийн монгол хүүхдэд тулгамдаж байгаа асуудлыг хүүхдийн нүдээр олж харан эцэг эхчүүдэд хэрэглэхэд ойлгомжтой, хүүхэдтэйгээ харилцахад дэвшил авчирах арга, аргачлалыг боловсруулсан юм. МАНЖИН арга гэдэг нь М-Магт, А-Анхаар, Н-Нээ, Ж-Жаргалтай дурсамж үлдээ, И-Итгэ, Н-Найзал гэсэн бүлэг аргачлалуудаас бүрдэнэ. Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг аав, ээжээс гадна өвөө, эмээ, багш сурган хүмүүжүүлэгчид, ах, эгч гээд бүх хүний оролцох нарийн ажиллагаа юм. Манжингийн үлгэрээс бид бүгдээрээ хүчээ нэгтгэвэл чадахгүй зүйл, боломжгүй юм гэж байхгүй юм байна гэдгийг ухаарч өссөн. МАНЖИН аргыг тууштай хэрэглэж чадвал хүүхэд тань өөртөө итгэлтэй, аз жаргалтай, зөв хүн болов төлөвших юм. Өгүүлэгч: П.Отгонтуул Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Та энэхүү товч номыг уншсанаар айдсаа даван туулж, өөрийнхөөрөө амьдрах, дотоод мөн чанараа нээн илрүүлэхэд суралцах болно. Мөн та: • Нийгмийн хүлээлт эрчүүд, эмэгтэйчүүдийг зовлонд унагаадаг; • Бид дотоод дуу хоолойгоо үл ойшоосны улмаас өөрсдөдөө эргэлзэхэд хүрдэг; • Гацсан байдалд орох нь мөрөөдөж зүрхлэхээс ч илүү аймшигтай; • Таны “хэт мэдрэмтгий байдал” дэлхийг ч аварч мэднэ; • Та торонд орсон болжмор шиг амьдрахад хэтэрхий эрх дураараа болох зэргийг мэдэж авна. Зохиолч, нийгмийн идэвхтэн Гленнон Дойлд дутагдах зүйл үгүй мэт байв. 16 жилийн турш булими буюу хооллох дурын эмгэг болон архинд донтох эмгэгээр өвчилсний эцэст тэрээр архинаас гарч, сайн залуутай гэрлэж, гурван сайхан хүүхэдтэй болсон байлаа. Тэдний түүх аз жаргалтайгаар төгссөн байв. Эсвэл тийм биш юм болов уу? Нью Йорк Таймсын шилдэг борлуулалттай тус номыг уншиж, нэгэн бүсгүйн өөрийгөө олох аялал нь түүний гэр бүлийг хэрхэн бүрмөсөн өөрчилсөн тухай олж мэдээрэй. Та ямар мэдлэгээ мартахад бэлэн байна вэ?
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Уг товч номыг уншсанаар та харилцах үеийн сандралаа багасгах, ажил хэрэг болон хувийн харилцаан дээр бусдад таалагдах, энгийн харилцан яриаг амжилттай болгох зуршлыг хэрхэн бий болгох тухай суралцана. Мөн та хэрхэн: • Илүү их найзуудтай болж, болзох; • Ичимхий байдал болон нийгмийн сэтгэл зовнилоо даван туулах; • Үзэгчдэдээ зориулан холбоотой сэдэв болон нөхөрсөг уур амьсгал бүтээх яриа бэлдэх; • Идэвхтэй болон идэвхгүй үг хэллэг ашиглах; • Харилцан ярианаас яаж эелдгээр гарах тухай мэдэх болно. жил, нийгмийн үйл ажиллагаа гээд хаана ч ойр зуурын яриа таны амьдралын томоохон хэсгийг эзэлдэг. Хайр дурлалын харилцаа, ажил хэргийн хэлэлцээр болон шинэ нөхөрлөл үүсгэхээс өмнө эхлэл болгон ойр зуурын яриаг шаарддаг байна. Тиймээс уг өдөр тутмын ойр зуурын харилцаа амьдралд тань их нөлөөлдөг тул харилцан ярианы ур чадвараа сайжруулж, харилцагчдаа анхны эерэг сэтгэгдэл үлдээхэд суралцах нь үр ашигтай юм. Дебра Файн бол дэлхийд алдартай илтгэгч, ярианы ур чадвараар мэргэшсэн мэргэжилтэн боловч нэгэн цагт нийгмийн харилцаанаас тахал мэт зугтаадаг дотогшоо инженер байжээ. Гэр бүлийн салалтыг туулан, ажил мэргэжлийнхээ өндөрлөгийг харсныхаа дараа харилцааны ур чадвар, бусадтай холбогдох чадвараа хөгжүүлэх нь хувийн болоод мэргэжлийн амжилтад нь нөлөөлдгийг ухаарсан учраас өндөр ур чадвартай харилцан яриачдын тактикийг сурсан байна. Та ойр зуурын ярианы аварга болохдоо бэлэн байна уу?
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та өрөө хэрхэн төлж дуусгах болон санхүүдээ илүү итгэлтэй болох аргад суралцах болно. Мөн та: • Яагаад өнгөрсөн үеийн мөнгөний талаарх зан авираа авч үлдэх нь таныг амжилтаас хойш татаж байгааг; • Санхүүгээ хэрхэн зохицуулж, хүрч болохуйц санхүүгийн зорилго тавих; • Өөрийн хэрэгцээ болон орлогодоо тохирсон төсөв төлөвлөх; • Хэрхэн ирээдүйдээ зориулан мөнгө хуримтлуулах; • Хөрөнгө оруулах болон хөрөнгө босгохын чухал тал; • Яагаад даатгал төлөх хэрэгтэй вэ зэргийг сурах болно. Өнгөрсөн үеийн мөнгөний талаар баримталсан алдаа үүрд таныг дагах юм шиг санагдаж байна уу? Уул овоо шиг их өрөө хэзээ ч дарж дуусгахгүй мэт байна уу? Үүрд цалингаас цалингийн хооронд амьдрах юм шиг? Өнөө үед олон эмэгтэй мөнгө болон өөрсдийн санхүүгийн тухай ярилцахад хүндрэлтэй тулгарч байна. Ухаалаг охины санхүү номдоо санхүүгийн мэргэжилтэн Бола Сокунби бусад эмэгтэйг санхүүгийн эрх чөлөө болон аюулгүй байдалд хүрэхэд нь урам зориг өгнө гэсэн найдлагатайгаар өөрийн санхүүгийн аяллыг хуваалцжээ. Сокунби өрөө төлж дуусгах болон санхүүгийн зорилгодоо хүрэхийн тулд маш тодорхой, биелүүлж болох аргуудыг ашиглан эмэгтэйчүүдийг санхүүгээ өөрсдийн гарт оруулах арга хэрэгслээр хангаж байна. Та өөрийн санхүүг хяналтдаа оруулж, урт хугацааны хөрөнгө босгож эхлэхдээ бэлэн үү?
Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та дайны үеийн Зөвлөлт холбоот улсын хамгийн үр бүтээлтэй тагнуулууд хэрхэн “нойрмог” Английн хамар доор нуугдаж байсныг олж мэдэх болно. Мөн та: • Дунд эргэм насны Еврей гаралтай Герман гэрийн эзэгтэй Сталинд устөрөгчийн бөмбөг өгсөн байж магадгүй. • Гитлерийг алах ухаалаг төлөвлөгөөг дөнгөж эхэлж байхад нь ЗХУ улс хэрхэн устгасан. • Э-мэйл үүсээгүй байхад тагнуулууд хэрхэн мэдээлэл солилцдог байсан. • Э-мэйл үүсээгүй байхад тагнуулууд хэрхэн мэдээлэл солилцдог байсан. • Зохион байгуулалттай хүйсээр ялгаварлан гадуурхалт нь эмэгтэй тагнуулуудад баригдалгүй зугтах боломж олгож байсан. • Тагнуулын хамгийн шилдэг ангуучдаас Соня хорин жилийн турш хэрхэн бултан, гэртээ эсэн мэнд харьсан зэргийг олж мэдэх юм. Урсула Бертоныг хэн ч тагнуул байсан гэж сэжиглэхээргүй байсан. Гэхдээ дайны хөлд үрэгдсэн Европт тагнуулууд хаа сайгүй байлаа. Герман, Британи, АНУ гээд бүгд л тагнуул илгээж байсан ч “Тагнуулч Соня” нь ЗХУ-ын шилдгүүдийн нэг байв. Анхаарал татамгүй, нууц амьдралын тухай энэхүү биширмээр тайлбартаа Бен Макинтайр маш нууц даалгавар нь Европ даяар болон түүнээс цааш явахад хүргэсэн нэгэн эмэгтэйн түүхийг өгүүлжээ. Тэгэхээр та олон улсын тагнуулын сүүдэрлэг ертөнц рүү шумбахдаа бэлэн үү?