Бүтээлүүд

Итгэлцлийн хурд

Итгэлцлийн хурд

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Хувийн болон ажил хэргийн харилцаагаа тэлэх арга хайж байна уу? Харилцаагаа илүү үр дүнтэй, бүтээмжтэй болгохыг хүсэж байна уу? Тэгвэл Стефен Р.Ковигийн “Итгэлцлийн хурд” ном танд яг тохирно. Итгэлцэл нь өнөө үед амжилтад хүрэхэд хамгийн чухал, гэхдээ хүмүүсийн төдийлэн ойшоодоггүй зүйл гэдгийг энэхүү номд онцолжээ. 2006 онд анх хэвлэгдсэнээсээ хойш 22 хэл дээр хоёр сая гаруй хувь борлогдсон “Итгэлцлийн хурд” нь “Вашингтон пост”, “Нью-Йорк таймс”, “Уолл стрийт” зэрэг сонин, сэтгүүлээс өндөр үнэлгээ авсан, шилдэг борлуулалттай ном билээ. Энэхүү номд Кови зах зээлийн судалгаа, хувийн туршлага, бизнес болон салбаруудын тэргүүлэгчдийн яриагаар дамжуулан итгэлцлийн нөлөөг судалсан байна. Хувийн амьдрал болон ажил хэргийн харилцаандаа итгэлцлийг бий болгох практик зөвлөгөөг сонсож, боломжийг бүтээх, илүү агуу амжилтад хүрэх аргаас суралцаарай.

2,025₮
Эмэгтэй нь түрүүлж тавьдаг

Эмэгтэй нь түрүүлж тавьдаг

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Уламжлалт хэм хэмжээг эсэргүүцэн, эмэгтэйчүүдийн таашаалыг урьтал болгодог, бэлгийн сэтгэл ханамжийн шинэлэг аргыг олж нээгээрэй. “Эмэгтэй нь түрүүлж тавьдаг” номдоо нэрт сэтгэл зүйч, бэлгийн амьдралын зөвлөх Ян Кернер бэлгийн харилцаанд орхигдоод байдаг эмэгтэйчүүдийн ташаалын тухай онцолжээ. Кернер аман сексийг дэмжиж, эмэгтэй хамтрагчийнхаа таашаалыг тэргүүнд тавин, бэлгийн туршлагадаа хувьсгал хийхийг зөвлөж байна. Олон жилийн судалгаа, хувийн туршлагаараа дамжуулан Кернер аман сексийн урлагт мэргэших, эмэгтэйчүүдийг түрүүлж дур тавиулах, хамтрагчид хоёулаа дотно харилцаа үүсгэн, сэтгэл ханамж авах зөвлөгөөг өгчээ. Энэ товч ном нь зөвхөн заавар өгөөд зогсохгүй, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхтний бүтэц, баталгаат арга техникүүдийг судалж, энэ салбарын бусад мэргэжилтнүүдийн үнэтэй ойлголтыг багтаасан юм. Дотносох үедээ эдгээр зааврыг хэрэгжүүлснээр таашаалын шинэ түвшнийг нээж, эмэгтэй хамтрагчтайгаа илүү хүчирхэг холбоо тогтоож чадна.

2,025₮
Дайтах урлаг

Дайтах урлаг

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Ялахад зөвхөн чадвар, хүч чадалтай байх хангалтгүй. Хувь хүн өөрөө өрсөлдөж буй, эсвэл хэсэг бүлэг хүнийг өрсөлдөөнд чиглүүлж байгаа, эсэхээс үл хамааран амжилтаа хадгалахад стратеги хэрэгтэй. Хятадын дайчин, философич Сүнзийн “Дайтах урлаг” номоос та сөргөлдөөнийг шийдвэрлэх стратегийн тактик боловсруулахын чухал бүрэлдэхүүнийг олж мэдэх болно. Сүнзийн зарчмыг хөтчөө болгон, чадварлаг удирдагч, дайчин болох боломжтой. Эдгээр зарчим нь ялалтаа тодорхойлох, хэзээ тулалдахаа сонгох, шууд тулалдахгүйгээр сөргөлдөөнийг шийдэхийн тулд оюун ухаан, сүрдүүлгийг хөшүүрэг болгон ашиглах тухай ойлголт өгнө. Түүний сургаалыг таньснаар сөргөлдөөнийг ч, өрсөлдөгчөө ч задлан шинжлэх чадвартай болж, хамгийн үр дүнтэй алхмыг ялгаж харах боломжтой болно. “Дайтах урлаг” нь ээдрээтэй тулааныг даван туулах хуучиршгүй мэргэн ухааныг санал болгодог. Та хувийн ялалт байгуулах, эсвэл бусдыг ялалтад хүргэх гээд юу ч хүссэн, эртний энэхүү сургаалаас амжилтад хүрэхэд хэрэгтэй мэдлэг, стратегиудыг олж авах юм.

2,025₮
Коучинг дадал

Коучинг дадал

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Баг хамт олныхоо чадварыг бүрэн ашиглаж, ажлын байрандаа үр бүтээмжийг нэмэгдүүлмээр байна уу? Коучинг буюу дасгалжуулах нь тэдний боломж бололцоог нээж, ажлын ачааллыг тань бууруулах түлхүүр байж болох юм. Харамсалтай нь, ихэнх менежер, удирдагч дасгалжуулахаас зайлсхийж, хүзүүгээр татчихсан ажил дээр нь нэрмээс болно, эсвэл хэрэгжүүлэхэд хэтэрхий төвөгтэй, таагүй зүйл гэж хардаг. Бусад нь өөрийгөө дасгалжуулж байгаа хэмээн буруугаар боддог ч бодит амьдрал дээр зүгээр л зөвлөгөө өгч байдаг аж. Байдаг л нэг зөвлөгөөтэй салах ёс хийн, танай багийн өсөлт хөгжлийг бадрааж, бүх боломж бололцоог нь нээж чадах нөлөө бүхий дасгалжуулах аргатай танилцаарай. Энэ товч номоос та өдөр тутамдаа хэрэгжүүлэх бодитой аргууд, байнгын хөгжил, амжилтыг авчрах орчныг бий бүрдүүлэхэд суралцах болно. Дасгалжуулах урлагт суралцсанаар та зөвхөн багийнхныхаа үр бүтээмжийг дээшлүүлээд зогсохгүй, илүү оролцоотой, урам зоригтой ажиллах хүчнийг бүтээх юм. Ажлын орчинд дасгалжуулах тухай гайхалтай ертөнцөд бидэнтэй нэгдээрэй. Багийнхаа боломж бололцоог бүрэн нээж, удирдах, харилцах аргадаа хувьсгал хийх аялалд гарцгаая.

2,025₮
Санаагаа бүтээл болгох нь

Санаагаа бүтээл болгох нь

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Өнөөгийн хурдан хэмнэлтэй, анхаарал сарнихад амархан нийгэмд чухал мэдээ түгэх гэж уддаг. Харин ташаа мэдээлэл, бодит бус зүйл түймэр шиг тархах болжээ. “Санаагаа бүтээл болгох нь” номдоо Чип, Дэн Хит далд ухамсарт тогтож үлдэх санаа бүтээх урлагийг судалж, тогтож үлдэх, нөлөөлөхүйц мэдээ хэрхэн бүтээхийг хуваалцсан байна. “Наалдацтай” санааны хүч чадал нь ойлгогдох, дурсагдах, урт хугацааны сэтгэгдэл үлдээх чадварт оршдог. Үүний нэг жишээ нь, Хэллоуины чихэрт “болохгүй юм” хийдэг хэмээн удаан хугацаанд хүмүүсийг айлгасан явдал юм. Чихэрт хор, алимд хурц зүйл хольсон гэх цуу яриа нь хэчнээн худал байсан ч хүмүүст урт хугацааны нөлөө үзүүлжээ. Энэ түүх ойлгоход амархан, ой тойнд үлдэхүйц, нөлөө үзүүлэхүйц байлаа. Элдэв дуулианыг нэвтлэн гарч, үзэгчдийг татан, урт хугацааны нөлөө үзүүлэх мэдээ бүтээх тухай сурч аваарай. Энэ номд гарах зарчмуудыг хэрэгжүүлснээр та харилцааны чадвараа сайжруулж, нөлөөлөхийг хүсэж буй хүмүүсийнхээ оюун санаа, сэтгэл зүрхэнд санаагаа тогтоож чадна.

2,025₮
Наймааны урлаг

Наймааны урлаг

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Цагаан ордонд Ерөнхийлөгчийн алба хашиж, “Дадлагажигч” нэвтрүүлгийг хөтлөхөөсөө өмнө Доналд Трамп Нью-Йорк хотод нэртэй үл хөдлөхийн хөрөнгөтөн гэдгээрээ алдартай байв. Тэрбээр даруухан амьдралтай нэгнээс алдартай үл хөдлөхийн хөгжүүлэгч болсноо намтартаа хуваалцаж, эхэн үеийн амьдрал, карьераа танилцуулсан юм. Энэхүү ном Нью-Йорк хотын захын дүүрэгт эцгийнхээ хажууд хямдхан байшин барилга барихаас эхлээд тэнгэрийн хаяаг өөрчилсөн зоригтой төслүүд хүртэлх Трампын амьдралын туршлагыг өгүүлжээ. Мөн Манхэттен дахь Трамп цамхаг, Атлантик хотын мөрийтэй тоглоомын салбарт орсон, АНУ-ын Хөлбөмбөгийн лигт зоригтой хөрөнгө оруулсан зэрэг аз туршсан, цуутай төслүүдээ Трамп номдоо эргэн дурссан юм. Трамп бизнесийн шийдвэрүүдийг нь тодорхойлж, карьерынх нь эхэн үед чухал үүрэг гүйцэтгэсэн арван нэгэн чиглүүлэх зарчмыг намтартаа тайлбарлажээ. Эдгээр зарчмыг судалснаар уншигч та Трампын амжилтыг бүтээсэн сэтгэлгээ, стратегиудын тухай үнэтэй ойлголт авах болно. Үл хөдлөхийн хөрөнгөтөн болсон эхэн үеийн карьерыг нь тодорхойлох томоохон цаг мөчүүд, ялалт, сорилтуудыг харуулах сонирхолтой аялалд нэгдэнэ үү. Бизнесийн арга барилынх нь мөн чанар болсон зарчмуудыг гүнзгий ойлгож, амьдралдаа хэрэг болох үнэт сургамжуудыг цуглуулаарай.

2,025₮
Хазайлтын цэг

Хазайлтын цэг

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Олон нийтийн төсөөллийг тусгах, эсвэл бүтээгдэхүүнийг соёлын гоц үзэгдэл болгох, чиг хандлагыг тогтоохын тулд нийгэмд “тахал” дэгдээх хэрэгтэй. “Хазайлтын цэг” хэмээх сонирхолтой номоос та нийгмийн “тахал” нь бусдад санаагаа түгээх, мэдээ, зан чанар, эсвэл бүтээгдэхүүнээ дамжуулах гээд юуг ч хамарсан бай, халдвартай вирус шиг үйлчилж, хазайлтын цэг хэмээх аюултай хэмжээнд хүртлээ бага багаар хурдаа нэмдэг тухай олж мэдэх юм. Аливаа санааг нийгмийн “тахал” болоход хүргэдэг гурван гол хүчин зүйлийг зохиолч Мальколм Гладвэлл дурджээ. Эдгээр нь мэдээлэгч, тухайн мэдээ өөрөө, тухайн мэдээг хүргэж байгаа хам сэдэв юм. Пол Ревирийн “Шөнийн давхилт” шүлэг, “Сесам гудамж”-ны нөлөө, Эйрвалк дугуйтай гутлын алдар нэр, Нью-Йорк хотын гэмт хэргийн огцом бууралт зэрэг сонирхолтой жишээнүүдээр дамжуулан ямарваа нэг санаа нийгмийг өөрчлөх хөдөлгөөн болж хувирдаг тухай үнэтэй ойлголтыг та олж авна. Нийгмийн “тахал”-ын гайхалтай ертөнцөөр аялж, тэднийг хөдөлгөж байдаг хүчийг нээхэд бидэнтэй нэгдээрэй. Гладвэллийн сэтгэл татам хүүрнэл, ухаалаг ажиглалтаар дамжуулан бид санааг тодорхой бус байдлаас нийтээр ашигладаг зүйл болгох стратеги, зарчмуудыг нээх юм. Соёлын шилжилтийн нууцыг нээж, эдгээр ойлголтыг ашиглаж өөрчлөлтийг бүтээн, эргэн тойрондоо нөлөөлж болох тухай мэдэж авахдаа бэлдээрэй.

2,025₮
Тэсвэр

Тэсвэр

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Энэхүү товч номыг уншсанаар та ухамсар болоод булчингийнхаа ачаар тэсвэр тэвчээрийн хязгаараа хэрхэн тэлэхэд суралцах болно. Мөн та: - Илүү их өвдөлтийг тэвчиж сурах боломжтой талаар; - Булчингийн хүчийг тархи удирддаг тухай; - Сэтгэлгээгээ өөрчилснөөр ядаргаа, наршихаас сэргийлж болно гэдгийг; - Хүн харангадах нь гарцаагүй, харин цангахгүй байж болох талаар; - Нүүрс ус бол спортоор хичээллэж хатуужихын гол түлхүүр гэдгийг; - Сэтгэлгээ бол (бараг л) бүх зүйл гэдгийг мэдэж авах болно. Тэсвэр тэвчээртэй байна гэдэг бие махбодынхоо ч, сэтгэлзүйнхээ хувьд ч мятрашгүй байхын нэр юм. Боломжийнхоо дээд хязгаарт хүрэхийн тулд бид хатуужилтай, зөв сэтгэлгээтэй байх ёстой. Таны хүрч болох дээд хязгаарууд юу вэ? Энэ нь махан биеийн тань боломжуудаар тодорхойлогддог уу? Эсвэл бодол сэтгэлгээгээр тань уу?

2,025₮
Бид бол цаг уур

Бид бол цаг уур

Уур амьсгалын өөрчлөлт манай гараг, төрөл зүйлийн хувьд янз бүрийн сорилтуудыг авчирч байгааг, мөн зарим сөрөг байдлыг өөрчлөхийн тулд юу хийж болохыг мэдэхийг хүсвэл энэхүү товч номыг уншаарай. Мөн дараах зүйлсийг олж мэднэ: ● Уур амьсгалын өөрчлөлтийн гол шалтгааныг; ● Уур амьсгалын өөрчлөлт болж байгаа гэдэгт та яагаад итгэхгүй байгаа вэ? гэдгийг ● Нүүрстөрөгчийн ялгаралтыг бууруулахын тулд таны хийж чадах зүйлсийг; ● Дэлхий ертөнцийг аврахын тулд нийгэм юу хийх ёстой вэ? гэдгийг ойлгож авах юм. Жонатан Сафран Фоер бол энэ цаг үеийн гол асуудал болох уур амьсгалын хямралыг судалдаг зохиолч юм. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх яриа чулуужсан түлш рүү чиглэгддэг. “Бид бол цаг уур” ном нь уур амьсгалын хямрал, мал аж ахуйн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар голчлон өгүүлнэ. Фоер хараахан веган биш харин цагаан хоолтон бөгөөд санаагаа амраахын тулд хааяа мах иддэг гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Зарим нэгэн сэрдхиймээр баримттай тулгарсан тул бид өдөр тутмын ажил хэрэг, хооллох зуршил дээрээ өмнөх шигээ тансаглаад байх боломжгүй болсон. Эх дэлхийгээ аврахын тулд ямар тодорхой арга хэмжээ авах боломжтой вэ гэдгийг олж мэдэхэд бэлэн үү?

2,025₮