Дугаар 12. Герман ба Европын Холбооны Тогтвортой Байдлын Хууль Тогтоомжийн Шинэчлэлт

Та нэвтэрч орно уу!

Дугаар 12. Герман ба Европын Холбооны Тогтвортой Байдлын Хууль Тогтоомжийн Шинэчлэлт

🎙 Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой – Подкастын 12-р дугаар 🎙 Герман Улсын MEO Carbon компанийн мэргэжилтэн, зөвлөх Жулиа Островски, Элба Астрада нар манай сонсогчдод Европын Холбоо болон Герман улсад мөрдөгдөж буй тогтвортой хөгжилтэй холбоотой зохицуулалт, бодлогын талаар үнэтэй мэдээлэл хуваалцлаа. Тэд ногоон шилжилт, карбон зах зээл, хүлэмжийн хийн ялгарал, хууль тогтоомжийн нийцэл, байгаль орчны бодлого, хууль эрх зүйн чиглэлээр ажилладаг. Энэхүү ярилцлага нь англи хэл дээр явагдсан ба "Байгаль орчинд ээлтэй, тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээ, худалдан авалтын бодлого, үйлдвэрлэлийн үйл явц, тээврийн тогтолцоонд шилжилтийг манлайлж буй Европын Холбооны үүрэг, манлайлал"-ын талаар ярилцсан. ХБНГУ-д эко тэмдэгжүүлэлтийн тухай хууль тогтоомж хэрэгжиж байгаа бөгөөд эко биш бүтээгдэхүүн тус улсын зах зээлд зарагдах боломжгүй болсон. Мөн карбон шилжилт хийж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах нь салбар бүрийн байгууллагын үүрэг болж байна. Үүн дотор, үйлдвэрлэл, тээвэр ложистик зэрэг салбарт түлхүү шаардлагууд тавигдаж байна. Дэлгэрэнгүйг ярилцлагаас сонсоорой.

Ангилал:

Соёл ба нийгэм

Хугацаа:

42 минут

Нийтлэгдсэн:

2025-12-18

Суваг:

Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой