
Тоглуулах
Та нэвтэрч орно уу!
Дугаар 6. О.Гэрэл - Нийгмийн траума ба сэтгэл эдгэрэл
🎙️ Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой - Подкаст №6 🎙️ Энэ дугаараараа бид, Англи Улсын Сассексийн Их Сургуульд 2022-2023 онд Хөгжлийн бодлого судлалын мэргэжлээр магистрын зэргээ хамгаалаад ирсэн О.Гэрэлээг онцолж байна. Тэрээр "Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд" ТББ-д зөвлөхөөр ажилладаг бөгөөд МУИС-д хууль эрх зүйн чиглэлээр суралцаж байхдаа хүний эрхийн талаар мэдлэг олж авч байсан ба түүнээс хойш иргэний нийгмийн байгууллагуудад ажиллаж ирсэн. Англид хөгжлийн бодлогын чиглэлээр суралцаж байх явцад дэлхий дахин шинээр хөгжиж буй салбар шинжлэх ухаан болох "Улс үндэстний хувь даван туулсан траума өгсөн үйл явдлууд хэрхэн үе үеийн иргэдийн эрхээ хамгаалах чадавхид нөлөөлдөг тухай" судалж эхэлсэн байна. "Нийгмийн эдгэрлийн онол"-г онцлон танилцуулав. Дэлхийн хүний эрхийн хөдөлгөөнүүд ба тэдгээрийн үндэслэл, үр нөлөөг судлах явцдаа Монголчууд бидний өвөг дээдсийн туулж ирсэн дайнууд, харийн дарлалд орсон цаг үе, хэлмэгдүүлэлт, социалист нийгмийн үзэл суртал зэрэг нь өнөөгийн бидний сэтгэл зүйд ямар нөлөө үзүүлэн өвлөгдөж ирсэн бэ, түүний нөлөөгөөр Монголчууд одоо ямар замналаар хөгжиж байна вэ гэдэг нь "Тогтвортой хөгжлийн бодлогод анхаарч үзэх ёстой нийгмийн сэтгэл зүйн чухал сэдэв" ажээ. Түүний ярилцлагыг сонирхон сонсоорой!
Ангилал:
Соёл ба нийгэм
Хугацаа:
82 минут
Нийтлэгдсэн:
2025-12-17
Суваг:
Тогтвортой хөгжлийн төлөөх дуу хоолой
