Доктор Мэрагийн гэмт хэрэг
"Доктор Мэрагийн гэмт хэрэг" бол хар дарсан зүүд шиг гаж, түгшүүртэй өгүүлэмжээр дүүрэн бүтээл. Марүноүчи дүүргийн үнсэн саарал байшингууд, сарны муу ёр татсан туяа, адилхан хоёр хавцлын дүрслэл нь толинд өөрийнхөө аймшигтай хувилбарыг харж байгаа мэт зэврүүн мэдрэмж төрүүлнэ.
Эдогава Рампо санаанд оромгүй аллага, садомазохист шинжтэй гаж тоглоомуудыг адал явдалт зохиолын уран сэтгэмжтэй хослуулж, сонсогчийг гарцгүй хонгилд төөрүүлж орхидог. Харин яг аймшгийн гүн рүү унах гэж аргагүй болсон мөчид гэнэтхэн тэр хонгилоос түлхэн гаргаж орхих нь Рампогийн онцгой арга барил.
Энэ л түүний төгс чанар, япон хэв маяг юм.
Өгүүлэгч: Б.Дархансүх
Найруулагч: Д.Баярнэмэх
"МBOOK" студид бүтээв.
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.
Үнэгүй