
Bulgan
Julia
Жулиа Булган, Улаанбаатар хотод амьдарч байгаа олон мянган бүсгүйчүүлийн нэг бөгөөд түүний давуу тал нь асуулт бүртээ тасралтгүй хариу эрж, олсон хариу болгоноо алт мэт үнэтэй ухаан болгон өөртөө шингээж чаддаг нэгэн юм. Тиймдээ ч амьдралынхаа туршид уншсан зуу зуун ном, уулзсан сэтгэл засалч, лекц, бодит туршлага гээд өөрт нь мэргэн ухаан хайрлах бүх зүйлсээс сорчлон түүсэн мэдлэгээсээ энэхүү номууддаа багтаан бүсгүйчүүддээ хүргэж байгаа нь энэ. Тэрээр номуудаараа дамжуулан бүсгүй хүн бүрийн доторх асуудлууд, санаа зовж, шимширч байгаа зүйлс нь ойролцоо бөгөөд бие биеэ ойлгон, хүндлэхэд л ихэнх нь шийдэхэд хэчнээн хялбар болохыг харуулахыг хүсжээ. Бүсгүйчүүдийн бие биеэ гэх хүндлэл, дэмжлэг, харилцан ойлголцол амьдралыг баялаг, хайр боломжоор дүүрэн, жаргалтай болгодог гэж тэрээр итгэдэг.
Та нэвтэрч орно уу!
Бүтээлүүд

