Дуу оруулагч, аудио номын өгүүлэгч
Бүтээлүүд
Намрын борооны усан мананд аймгийн төвийн байшин барилга тэртээ алсад сүүмийх уул хад шиг бараантан дүнхийнэ. Гурилын тээрмийн өндөр цагаан барилгын тэргүүн, зүс бороо хөшгөн саарал үүлсийг нэвтлэн нүднээ үл үзэгдэнэ. Өгүүлэгч: Б.Пүрэвдагва, Б.Мөнхтуяа Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.
Хүүхэд залуус социалист нийгэм гэж яг ямар нийгэм байсан юм бэ? гэж их асуудаг. 18 нас хүртлээ амьдарсан үеэ бичиж үлдээх нь зохиолчийн үүрэг гэж бодсоор яваад хурц үйл явдлаас илүү энгийн ахуй амьдрал хотын иргэд, хүүхэд, эмэгтэйчүүд сэхээтний дүрүүдээр дамжуулан ийм нэгэн ном бичлээ. Төгрөг дөчийн талх, мах цөцгийн тос, далын кофт, австри гутлын очер, эвлэл пионер, нийгмийн бүх амьдралын гүнд нэвчсэн нэг намын үзэл суртлын тухай өгүүлнэ. -Зохиолч Б.Шүүдэрцэцэг Өгүүлэгч: Б.Мөнхтуяа Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2026 он.
Та цөхрөлд хүргэх үнэнийг мэдэхийг хүсэх үү? эсвэл худал бүхэнд итгэсээр байх уу? Ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч Скай өөртэй нь дүйцэхүйц муу нэртэй Дийн Холдер гэх залуутай таарна. Учирсан даруйдаа л түүний айх, гайхах нь зэрэгцдэг. Хэдий Скай тэр залуугаас зайгаа барихаар шийддэг ч уйгагүй оролдлого, учиртай инээмсэглэлд нь автан тэдний харилцаа зузаарна. Гэвч учир битүүлэг Холдер түүнээс олон зүйлийг нууж байсан бөгөөд тэдгээр нь нэгэнт ил болсны дараа Скайн амьдрал орвонгоороо өөрчлөгдөж, итгэлцэл нь үнэний золиосонд явахад хүрдэг. Ингээд хатуу үнэнтэй нүүр тулах замаар Скай, Холдер хоёр сэтгэлийн шархаа эдгээж, зах хязгааргүйгээр дурлаж, амьдрах арга замыг олох хэрэгтэй болох ба Цөхрөл танд ухаарал хайрлахын зэрэгцээ магадгүй анхны хайраа санагалзахад хүргэх биз ээ. Өгүүлэгч: Б.Мөнхтуяа Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.
Энэхүү ном нь Есүхэй баатар, Өүлэн эхийн хоёр дахь хүү, Эзэн Чингис хааны төрсөн дүү Хавт Хасарын амьдралыг түүхэн эх сурвалжуудын үндсэн дээр хүүрнэн өгүүлжээ. Эв хаваараа гайхагдаж, эрэлхэг зан чанараараа бишрэгдсэн тэрээр Их Монгол Улсын үүсэл, бэхжилтэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан нэгэн юм. Түүний түүхийг сөхөн харвал зөвхөн нэгэн хүмүүний хувь тавилан бус, харин төр улс, үндэстний хувь заяаны эрхэм билэг тэмдэг болох нь харагдана. Энэхүү бүтээлээр дамжуулан Хавт Хасарын амьдралын замнал, туулсан тэмцэл, өвлүүлсэн үнэт чанаруудыг ухан ойлгож, тэртээ XIII зууны Монгол түмний итгэл үнэмшил, нэгдэл нягтралыг өнөөгийн сэтгэл оюунд дахин амилуулахыг хичээв. Хамаг Монгол улсын түүх оршвой!
Тэмдэглэлийн тухай: Төрхөө Сэмүүн нар аялалд явсаар..., эхний хавтас өндөрлөж дараагийн хавтсыг нээгээд сууж байна. Нээхэд л аялал үргэлжилсээр..., Харин миний бодол сэтгэл, магадгүй үйлдэл маань ч тэдэнтэй нэгджээ. Одоо юу тохиох бол, ямар сонин сонирхолтой хэлбэр өрнөх бол гэхчлэн бодсоор. Би бол боловсролын салбарт ажилладаг нэгэн. Сэмүүний эдгээр дурсамжуудыг унших тусам надад хамгийн ихээр бодогдож байсан өөрийн түүхийг би одоо өгүүлье. Өгүүлэгч: Б.Мөнхтуяа, С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.
Сэмүүн бүсгүй өөрийн амьдралд тохиолдсон халуухан хурьцлын түүхийг бичсэн тэмдэглэл бүхий 3 хавтсыг Анир найздаа авчирч өгснөөр үйл явдал эхэлнэ. Сэмүүний болон Анирын сэрэл мэдрэмж өдөөх түүхийг энэхүү номоос... Өгүүлэгч: Б.Мөнхтуяа, С.Цэндсүрэн Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.
Хахир хатуу харгислал дунд ч хайр сэтгэл цэцэглэн дэлбээлдэг юм билээ...