Бүтээлүүд

Хүлээлгийн өрөө

Хүлээлгийн өрөө

2025/10/15

Берлин дэх асрамжийн газрын ахмадуудын амьдрал. Энэ ном нь ахмадуудын асрамжийн газрын хаалттай хаалганы цаана нуугдах бодит амьдралыг нээж харуулж байгаагаараа онцлог! "Герман улсын Берлин хотын нэгэн асрамжийн газарт амьдарч буй орчин үеийн өндөр настнуудын амьдралыг мөн тэдний түүхийг бодит байдалтай нь, гүн гүнзгий сэтгэл хөдлөл, эргэцүүлэлтэйгээр өгүүлэх болно. Зохиогч өөрийн долоон жилийн ажлын туршлагаасаа үндэслэн, асрамжийн газарт амьдардаг өндөр настнуудын үлдсэн амьдралаа хэрхэн туулдаг талаар олж харсан, мэдэрсэн зүйлсээ хуваалцсан болно." Тухайлбал: ● Настнууд яагаад асрамжийн газар амьдрахаар ирдэг вэ? ● Асрамжийн газрын эерэг болон сөрөг талууд юу вэ? ● Тэнд настнууд амьдралынхаа сүүлчийн хугацааг хэрхэн яаж өнгөрүүлдэг вэ? ● Монголд асрамжийн газар байх шаардлагатай юу? ● Зарим хүмүүсийн хувьд, эцэг эхээ асрамжид өгч байгаа нь өөрөө тэднийгээ хайрлаж байгаа нэг хэлбэр нь байж болох талтай юу? Асрамжийн газрыг зөвхөн ядуу, гэр оронгүй настнууд очоод зовдог газар мэтээр хардаг сөрөг үзэл бодлыг өөрчилж, харин ч эсрэгээрээ хайрлагдсан хүмүүсийн очдог сонголт нь болж яагаад болохгүй гэж, гэсэн өнцгөөс харуулахыг зорьсон билээ. Энэ ном нь зөвхөн асрамжийн газрын тухай төдийгүй, хүн бүрийн амьдралын төгсгөл, үлдсэн амьдралын үнэ цэнэ, хайр, халамжийн тухай бодол санааг төрүүлэхээс гадна тэдний хувийн амьдралын түүхээс дор бүрчлэн өгүүлсэн болно. Өгүүлэгч: Б.Ариунзул Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

29,000₮
6 цаг 22 мин
Надтай үлдээч, Сэм

Надтай үлдээч, Сэм

2024/05/03

Нүдээ анингуут л хуучны дурсамж сэдэрч, бүх зүйл эхэлж асан тэрхүү үе рүү эргээд очих мэт болно. Номын дэлгүүрийн хаалга онгойж, түүнийг орж ирэхэд салхиар туугдсан хоёр гурван шаргал навч эргэлдэн бүжсээр газар уналаа. Хөвөн даавуун гадуур хүрмийнхээ ханцуйг шамлаж, дотуур нь урт хоолойтой цагаан ноосон цамц өмсжээ. Би энд ажиллаад хоёр долоо хонож байна, харин тэр гурав дахь удаагаа орж ирж байгаа нь энэ. Түүнийг Сэм Обаяаши гэдэг, бид Англи хэлний хичээлд хамт суудаг. Өнөөдөр түүнийг ороод ирэх болов уу гэж өдөржин цонх харуулдаж билээ. Гэхдээ яагаад ч юм бэ, бид нэг ч үг сольж үзээгүй. Тохироо бүрдээгүй гэх үү дээ. Намайг хүмүүст үйлчилж, ном өрж байх зуур тэр дэлгүүрээр холхино. Ямар нэг юм хайгаа юу? Эсвэл зүгээр л номын дэлгүүр таалагддаг хэрэг үү? Арай би таалагддаг юм биш байгаа? Нэрийг минь мэддэг болов уу гэж бодсоор тавиураас ном буулгаж байх зуур түүний хүрэн бор нүд онгорхой завсраар үзэгдэж, бид анх удаа харц тулгарлаа... Бүтээлийг уншсан: Б.Ариунзул Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

22,000₮
9 цаг 35 мин
Бэмби ба ойн амьтад

Бэмби ба ойн амьтад

2023/06/06

ЭРДЭНЭСИЙН САН - Дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын дээжис Ойд мэндэлсэн бугын жаахан ил ойн жимээр аялж, ертөнц дахинтай танилцаж эхэлнэ. Түүний эцэг эх, найз нөхөд, дайсан гээд ойн дунд аж төрөхийн утга учрыг өөр өөрийнхөөрөө нээсэн олон дүр энд гарна. “Буга бид хэнийг ч алдаггүй, гэхдээ бид хүнтэй эн тэнцүү хүч чадалтай, арга ухаантай байх хэрэгтэй. Тэд бидэнд үхэл илгээж байсан ч бид амьдрах л ёстой. Бид өөрсдийн амьдрал ахуй, удам судраа хамгаалж, ямар байсан бэ, яг тэр чигээр нь авч үлдэх ёстой. Ингэхийн тулд сонор соргог, нарийн мэдрэмжтэй, авхаалж самбаатай, ялагдашгүй байх ёстой. Гагцхүү аймхай л байж болохгүй. Энэ бол Амьдралын агуу их хууль” гэж уг номд өгүүлсэн буй. Бүтээлийг уншсан: Б.Ариунзул Найруулагч: Д.Баярнэмэх "М Нэмэх" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

12,900₮
4 цаг 35 мин
Миний ажлын ноу-хау

Миний ажлын ноу-хау

2020/08/07

Ц.Оюунгэрэл зохиолчийн "Миний ажлын Ноу-Хау" бүтээл шинэчлэгдсэн нэмэлт бүлэгтэйгээр та бүхний сонорт хүрэхэд бэлэн боллоо. Оюуны өмчөөс гадна таны бас нэг том өмч бол цаг хугацаа. Энэ өмчийг бурхан хүн бүхэнд адилхан заяажээ. Хүн яаж ч баяжаад танаас илүү цаг хугацаатай болж чадахгүй юм. Иймээс таны ажил олгогч бүхнийг өөрөө хийе гэсэн ч цаг хугацаанд хавчигдах тул аргагүйн эрхэнд таныг хөлслөн ажиллуулж байгаа. Та ажлын цагтаа бүрэн хэмжээгээр хоёргүй сэтгэлээр ажилла. Ажлынхаа цагаас бүү хийдүүл. Хөлс төлж байгаа ажлын цаг хугацааг ажил олгогчдоо үнэнчээр зориулж сур. Харин өөрийнхөө мэдлийн цагийг "Юмтай хүн юмаа харамлаж буй" мэт ямар ч эргэлзээгүйгээр шулуухан харамла. Та ажил олгогчдоо хөлс мөнгөгүйгээр зарцуулсан цаг бүхнийхээ төлөө өөр нэмэлт ажил хийж, орлого олох боломжоо алдаж байдаг. Үгүй дээ л өөрийгөө хөгжүүлэх цагаа алдаж байдаг. Ийм учраас өөрийн мэдлийн цагийг өмчилж сур. Өгүүлэгч: Б.Ариунзул Найруулагч: Д.Баярнэмэх "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2021 он.

11,000₮
8 цаг 26 мин
Сайхан мэдрэмж, сайхан амьдрал

Сайхан мэдрэмж, сайхан амьдрал

2023/05/18

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Амьдралаа өөрчилж, эерэг сэтгэлгээг төлөвшүүлэхэд бэлэн үү? Тийм бол Векс Кингийн “Сайхан мэдрэмж, сайхан амьдрал” ном танд хэрэг болно. Эерэг долгион/VIBE буюу сайхан мэдрэмж нь мөрөөдлийн амьдралаа бүтээх гол түлхүүр хэмээн Кинг онцолжээ. Талархал, баяр баясал зэрэг эерэг энергийг өөрөөсөө цацруулбал энэ нь эргээд эерэг бүхнийг татах юм. Эсрэгээрээ үзэн ядаж, харамсаж, яаран тэвдэж байвал амьдралд тань сөрөг энерги бий болж, улам л хүнд бэрх болно. Өөрийгөө хайрлаж, хүлээж авах нь сөрөг энергиэ багасгаж, эерэг энергээ нэмэх арга гэж Кинг үздэг. Олон нийтийн сүлжээнд алдартай нөлөөлөгч, оюун санааны дасгалжуулагч, зохиолчийн хувиар Кинг “Нууц” номыг уншиж, таталцлын хуулийг ойлгосныхоо дараа өөрийн онол болох хэлбэлзлийн хуулийг гаргаж ирсэн. Энэ номыг уншсанаар бид хэлбэлзлийн хуулийн тухай, долгионоо нэмэгдүүлэх, өндөр байлгахын тулд юунаас зайлсхийх талаар мэдэж авах юм. Мөн төгс гэж боддог амьдралаа цогцлоохын тулд ашиглаж болох арга техникүүдийн тухай ярилцана. Сайхан мэдрэмж төрүүлж, сайхан амьдарч сурахдаа бэлдээрэй!

2,025₮
'Балчир' эцэг эхийн насанд хүрсэн хүүхдүүд

'Балчир' эцэг эхийн насанд хүрсэн хүүхдүүд

2023/05/12

Орчуулсан: Лингостик ХХК | Орчуулгын үйлчилгээ Сэтгэл санааны хувьд том болж хэрсүүжиж чадаагүй эцэг эхийн гар дээр өссөн олон хүний амьдрал адилхан. Тэдний олонх нь эцэг эхтэйгээ он удаан жил үргэлжилсэн төвөгтэй, таагүй харилцаатай байдаг. Хүн бүрд маш чухал байдаг дотно харилцааг эцэг эх нь өгч чадаагүйн улмаас хүүхдүүд насанд хүрсэн хойноо төөрөгдөл, үзэн ядалт, ганцаардлыг мэдэрдэг. Ийм “балчир” эцэг эхчүүд үнэ цэнтэй, өвөрмөц, онцгой гэдгийг нь хүүхдүүддээ ойлгуулж чаддаггүй. Тиймээс хайрыг хүртэхийн тулд нээлттэй байхаас зайлсхийдэг эцэг эхийнхээ хамгаалалтын механизм бүхий хүрээнд хүүхдүүд нь хүчээр орох хэрэгтэй болдог. Сэтгэл санааны хөгжил сул эцэг эхчүүдийн гол шинжүүдийг сэтгэл зүйч Линдсей Гибсон энэхүү номдоо тодорхойлж, тэдний зан авир хүүхдүүдэд нь хэрхэн нөлөөлдөг тухай дэлгэрэнгүй бичсэн. Мөн тэрбээр хүйтэн хөндийн харилцаанаас болж бага насандаа зовсон насанд хүрэгчдэд тусалж, тэдний болон эцэг эхийнх нь харилцааг хортойгоос тэвчихүйц болгон өөрчилж, бусад хүнтэй эрүүл харилцаа тогтоох аргуудыг зааж өгчээ. Эцэг эхийнхээ гаргадаг зан авир, хөндий хүйтэн, хайхрамжгүй хандлагыг давж гарахын тулд хүүхдүүдийн ашигладаг механизм, мөн насанд хүрсэн хойно нь тэдэнд тулгардаг сорилтууд, сэтгэл зүйгээ эдгээж, дэвшил гаргахад нь ашиглах аргуудын тухай бид ярилцах болно. Түүнчлэн сэтгэл санааны хөгжилд нас хамаагүйг, аз жаргал авчирдаггүй зүйлийг яагаад хүсээд байдгаа ойлгоход тань танд энэ ном тусална.

2,025₮