Мэргэжлийн дуу оруулагч, аудио номын өгүүлэгч.
Бүтээлүүд
Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ 83 мянган хавтгай дөрвөлжин километр нутагтай. Хэнтий аймаг нь 17 сум, орон нутгийн 3 хоттой. Аймгийн төв Өндөрхаан хот нийслэл Улаанбаатараас зүүн тийш 330 километрт оршдог.
Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ 103 мянган хавтгай дөрвөлжин километр. Засаг захиргааны хувьд 23 сум, 1 тосгонтой. Монгол улсын хойморт оршдог Хөвсгөл аймаг нь 1931 онд байгуулагджээ.
Ховд аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ нь 76.1 мянган хавтгай дөрвөлжин километр. Аймгийн төв нь Ховд хот бөгөөд Улаанбаатараас 1425 километр зайд оршдог. Ховд аймаг нь 1931 онд байгуулагджээ.
Увс аймгийн төв Улаангом хот Улаанбаатар хотоос 1425 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 69.6 мянган хавтгай дөрвөлжин километр. Хамгийн өндөр уул нь 4116 метр өндөр Хархираа уул юм.
Төв аймгийн газар нутгийн хэмжээ 77.4 мянган хавтгай дөрвөлжин километр. Хамгийн өндөр цэг нь Асралт хайрхан бөгөөд далайн төвшнөөс дээш 2800 метр. Аймгийн төв Зуунмод хот нь Улаанбаатараас 43 километр зайтай юм.
Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ 43 мянган хавтгай дөрвөлжин километр. Засаг захиргааны нэгжийн хувьд 17 сум, 49 багтай. Өнөөгийн Сэлэнгэ аймаг 1931 онд Тариалангийн аймаг нэртэйгээр байгуулагдаж төв нь Алтанбулаг хот байсан байна.
Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хот нь Улаанбаатар хотоос 560 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 82.3 мянган хавтгай дөрвөлжин километр.
Өмнөговь аймаг нь Монголын хамгийн том газар нутагтай аймаг бөгөөд далайн төвшнөөс дээш 1406 метр өндөрт оршдог. Аймгийн төв Даланзадгад хот Улаанбаатараас 553 километр зайтай.
Өвөрхангай аймаг нь 1931 онд байгуулагджээ. Нутаг дэвсгэрийн хэмжээ 63.5 мянган хавтгай дөрвөлжин километр. Засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум, 105 багтай. Улаанбаатар хотоос 430 километр зайд оршдог.
Орхон аймаг нь Булган аймгийн нутагт Эрдэнэт хот нэртэйгээр 1976 онд байгуулагдсан. 1994 онд Орхон аймаг болж Баян-Өндөр, Жаргалант сумтайгаар өөрчлөн байгуулагдсан. Аймгийн төв Эрдэнэт хот нь Улаанбаатар хотоос 381 километр зайтай.
Завхан аймаг нь Монгол Улсын баруун хэсэгт баруун талаараа Ховд, хойд талаараа Тува улс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг. Нутаг дэвсгэрийн хэмжээ 82.5 мянган хавтгай дөрвөлжин километр.
Дундговь аймгийн төв Мандалговь нийслэл Улаанбаатараас 260 километр зайд оршдог. Газар нутгийн хэмжээ нь 74.7 мянган хавтгай дөрвөлжийн километр. Засаг захиргааны нэгжийн хувьд 15 сум, 65 багтай.
Хойд талаараа ОХУ-ын Чита муж, зүүн болон өмнөд талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймгуудтай, баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймагтай тус тус хиллэдэг байна.
Дорноговь аймаг нь Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар аймгууд болон БНХАУ-тай хиллэдэг. Аймгийн төв Сайншанд хот Улаанбаатар хотоос 463 километр зайтай, төмөр замын дагуу оршдог. Нутаг дэвсгэрийн хэмжээ 109 мянган километр.
Дархан-Уул аймаг нь хуучнаар Дархан хотын нутаг дэвсгэр дээр 1994 онд байгуулагдсан. Улаанбаатарын дараа орох хоёрдох том хот бөгөөд 223 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 327.5 мянган га. Засаг захиргааны нэгжийн хувьд 4 сумтай хот.