Бүтээлүүд

Чамд юу тохиолдоо вэ?

Чамд юу тохиолдоо вэ?

2025/07/03

Номын зохиогч Брюс болон Опра нар гуч гаруй жилийн турш траума, тархи, сэтгэлийн хат, эдгэрлийн талаар ярьж байна. Харин энэ ном бол өнгөрсөн хугацаанд өрнөсөн тэр бүх ярианы охь дээж нь юм. Энэ бүхний цаана орших шинжлэх ухааны үндэслэлийг тодорхой ойлгуулах үүднээс харилцан яриа хэлбэрээр бичиж, хүмүүсийн амьдралын түүхийг жишээ татан оруулсан болно. Бие хүний хөгжил, төлөвшил, тархи, сэтгэл зүйн гэмтэл зэрэг өргөн цар хүрээг хамарсан сэдвийг чадан ядан уг номоор тайлбарлахыг хичээсэн билээ. Эл номыг эцэг, эх, хань ижил, үр хүүхэд нь сэтгэл зүйн гэмтэл авч, шархалсан хэн бүхэнд зориулж байна. Мөн, та “хүний ая тал хардаг”, “өөрийгөө дутуу үнэлдэг”, “яршигтай”, “хэг ёг”, “хажиг зожиг”, “ажилд тогтдоггүй”, “хүнтэй нийцгүй” гэж хэлүүлж байсан бол энэ номыг сонсоод үзээрэй. Эсвэл зүгээр л өөрийгөө, бусдыг илүү сайн ойлгохын тулд сонсож ч болно. Доктор Перригийн эл номд тайлбарласнаар, стресст тархи ямар хариу үйлдэл үзүүлдгийг ойлгосноор өнгөрсөнд үзэж туулсан зүйлс бидний мөн чанар, зан авир, хийх үйлдлийг маань хэрхэн тодорхойлдог вэ гэдгийн учрыг олж чадна гэсэн үг. Ингэснээр бид бүгд өөрийгөө үнэлэх үнэлэмжээ өөрчилж, үнэ цэнээ мэдэрч, улмаар аливаа орчин, нөхцөл байдал, харилцаанд өөрөөр ханддаг болно. Энэ нь, өөрөөр хэлбэл, амьдралаа орвонгоор нь өөрчлөх түлхүүр юм. Өгүүлэгч: Б.Пүрэвдагва, У.Мөнгөнцэцэг Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

23,900₮
8 цаг 7 мин
Хорьж дийлээгүй хайр

Хорьж дийлээгүй хайр

2024/12/24

Далан настай эмгэний учралыг аймаг даяараа ойлгохгүй муу хэлж, гутарч шаналж байтал бэр нь харин тасхийсэн үг хэлснээр, эмгэн хайрынхаа төлөө тэмцье гэж зориглоно. Хийж буй наймаанаас эхлээд бүх алхам нь бүтэлгүй, үүндээ гутраад балгадаг болж яваа, сум даяар эрхийн балай гэж хэлүүлсэн залуу танилцаад аравхан хоносон гадаад бүсгүйтэй гэрлэлтээ батлуулж дуулиан тарина. Бүгд элэг доог болгож буйг батлах мэт, холын бэр залууг хаяад нутаг буцна. Гэтэл туужийн төгсгөлд бүсгүй нутаг буцаагүй, залууг хайрласаар л байсан болж таарна. Энэ мэт өөр өөр өнгө төрх бүхий дурлалын гэгээлэг учралууд болоод, хүмүүний содон сонин араншин, хэн ч үнэмшимгүй сайхан сэтгэл байдаг тухай өгүүлсэн бүтээлүүд эл тууж, өгүүллэгийн түүвэрт бий. Өгүүлэгч: У.Мөнгөнцэцэг Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

21,000₮
7 цаг 18 мин