Бүтээлүүд

Төвөггүй

Төвөггүй

Өөрийгөө дайчилъя гээд ч хүч үлдээгүй бол өөр зам сонгох цаг чинь болсон. Харин та яадаг вэ? Ийм бодол хэзээ нэгэн цагт төрж байв уу? -Хурдан гүйгээд байгаа хэр нь бариа ойртохгүй байгаа юм шиг -Улам илүү зүтгэл гаргамаар байвч эрч хүч тань дутагдаад байгаа мэт -Аливаа зүйл байгаагаасаа илүү хүнд хэцүү санагдаж байвал. Хэрэв эдгээрийн аль нэгэнд, эсвэл бүгдэд нь тийм гэж хариулсан бол та зөв номоо олжээ. Итгэж явсан бүхэн нуран унах ямар хэцүү гээч. Өр шир, бүтэлгүй харилцаа, хайртай нэгнээ алдах гээд л хорвоогийн өдрүүдийг туулахад бэрх санагдах үе бидний амьдралд тохионо. Ном уншаад л энэ олон асуудал бэрхшээл үгүй болчихно гэвэл худал. Хатуу бэрхийг зөөллөх гэж би энэ номыг бичсэнгүй, харин хялбараар даван туулахад туслахыг л хүссэн юм. Бүх зүйлийг хөнгөвчилж чадна гэж амлахгүй ч нэлээд олон зүйлийг хялбаршуулж чадна гэж бодож байна. Бүтээлийг уншсан: Б.Пүрэвдагва Найруулагч: Д.Баярнэмэх "Блью Нөүтс" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2023 он.

Үнэгүй
Надтай үлдээч, Сэм

Надтай үлдээч, Сэм

Нүдээ анингуут л хуучны дурсамж сэдэрч, бүх зүйл эхэлж асан тэрхүү үе рүү эргээд очих мэт болно. Номын дэлгүүрийн хаалга онгойж, түүнийг орж ирэхэд салхиар туугдсан хоёр гурван шаргал навч эргэлдэн бүжсээр газар уналаа. Хөвөн даавуун гадуур хүрмийнхээ ханцуйг шамлаж, дотуур нь урт хоолойтой цагаан ноосон цамц өмсжээ. Би энд ажиллаад хоёр долоо хонож байна, харин тэр гурав дахь удаагаа орж ирж байгаа нь энэ. Түүнийг Сэм Обаяаши гэдэг, бид Англи хэлний хичээлд хамт суудаг. Өнөөдөр түүнийг ороод ирэх болов уу гэж өдөржин цонх харуулдаж билээ. Гэхдээ яагаад ч юм бэ, бид нэг ч үг сольж үзээгүй. Тохироо бүрдээгүй гэх үү дээ. Намайг хүмүүст үйлчилж, ном өрж байх зуур тэр дэлгүүрээр холхино. Ямар нэг юм хайгаа юу? Эсвэл зүгээр л номын дэлгүүр таалагддаг хэрэг үү? Арай би таалагддаг юм биш байгаа? Нэрийг минь мэддэг болов уу гэж бодсоор тавиураас ном буулгаж байх зуур түүний хүрэн бор нүд онгорхой завсраар үзэгдэж, бид анх удаа харц тулгарлаа... Бүтээлийг уншсан: Б.Ариунзул Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2024 он.

Үнэгүй
Элчин

Элчин

Байгаль орчны бохирдол гамшгийн хэмжээнд тулснаас Япон орон гадаад ертөнцөөс тусгаарлагджээ. Урьдын юм бүхэн өөрчлөгдөж нас, хүйс, ажил мэргэжил, хэл яриа ч төрөл арилжсан энэхүү шинэ ертөнцөд хүүхэд багачууд нь эрүүл саруул өсөж торнихоо байж, залуус нь орхигдож гээгдэн, өндөр настнууд нь харин шинэ идэр үеийнхэн болон өндийж бүхий л ажлыг гүйцэтгэнэ. Зээнцэр хүүгээ харж хандах зуу хол давсан Иоширо ч ялгаагүй шинэ Японы хамгийн идэвхтэй үлдсэн иргэдийн нэг. Тэр өглөө болгон гүйнэ, зээнцэр хүү Мүмэйдээ ширхэг жүрж ч болох нь ээ олж өгөх гэж өдөржин гадуур явна. Иоширо мөн Элчингүүдийн нийгэмлэг гэх нууц байгууллагын гишүүн агаад энэ байгууллага нь Мүмэй шиг хүүхдүүдээс Элчин болох хүүхдийг сонгон хилийн чанад руу илгээх ганц зорилготой. "...Үхэж чадахаа байсан өтөл настнууд нь хэдий мөнх амьдралаар шагнагдсан ч ач, гуч, ачинцар, зээнцрээ өөд одохыг үзэх аймшигт тавиланд унажээ..." Өгүүлэгч: Э.Алтангэрэл Найруулагч: Д.Баярнэмэх, М.Сүрэнхорлоо "МBOOK" студид бүтээв. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан 2025 он.

Үнэгүй