Элсэн говийн эрлэг /аудио/
2026/08/10
Говьд хайгуул хийхээр ирсэн гадаадын иргэд сэжигтэйгээр ор сураггүй болов. Хамгийн сүүлд сураг нь гарсан гэх говийн хошууны ноён Чүлтэмээс харь иргэдийн амь насыг нэхэж, үтэр түргэн олохыг даалгасан буухиаг Манж Чин гүрний амбаны газраас ирүүлж, толгойгоо өгөхийг шаарджээ. Хайгуулд хошуу хотлоороо эрвийж дэрвийхээрээ хөдөлсөн ч тусыг эс олов. Гэтэл элсэн дээр урьд өмнө харагдаагүй учир битүүлэг мөр үзэгдэж, тэмээ мал тавхай нь задарч, яс нь гозойгоод үхэх боллоо. Чүлтэм ноёнтон өөрийн итгэлт албат Сумьяа, говийн хошууны ганц бөх Дагдан, мөрч-гөрөөчин Гарьд нарыг эл хэрэгт зарж, сүүлчийн горьдлогоо тавив. Тухайн цагт нэн ховор чийчаан машинтай харь хүмүүсийн чиг эртнээс хөл тавих цээртэй аймшигт “Хар ямаатын хөндий”-г зорьжээ. Орсон хүн байтугай мал, амьтан мэнд гарч ирдэггүй, цаг хугацаа, хувь тавилан зогсдог гэх тэр учир битүүлэг газарт тэдгээр харийн хүмүүсийг юу хүлээж байв? Элсэн манхан дээр гэнэт гарч ирдэг цусаар дүүргэсэн олгой мэт аварга амьтас юу вэ? Хэдэнтээ давтагдсан аймшигт аллагын эзэд хэн байх бол? Зэрэглээн дундаас тодордог говийн ганц айлын нууц, үхээд дараа төрлөө ололгүй зуурдын ертөнцөд гацсан гэрийн эздийн өст нэхэл... Эцсийн бүлэгт элсэн говийн үхэл дагуулсан эрлэг юу болохыг... Энэхүү адал явдалт аймшгийн туужаас хүлээн аваарай...
17,500₮